Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 06 сарын 18-ний өдрийн 269 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 837 дугаар тогтоолын дагуу SsangYong маркийн Истана тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдана.
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
| Дуудлагын худалдааны хэлбэр | Нээлттэй |
| Гэрээний зүйл | 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2016.05.23-нд Монголд орж ирсэн, хөдөлгүүрийн багтаамж 2784, 23-96ОРО улсын дугаартай ногоон өнгөтэй, 5 хүний суудалтай SsangYong маркын Истана тээврийн хэрэгсэл |
| Дуудлагын худалдаа болох хугацаа | 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт |
| Дуудлагын худалдаа болох газар | Сэлэнгэ голын сав газрын захиргааны байранд хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны 3-р байр 103 тоотод |
| Худалдах доод үнэ | Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр, худалдах доод үнэ 2.500.000.00 (тоогоор) Хоёр сая таван зуун мянга (үсгээр) төгрөг |
| Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 25 хувь буюу 625.000,00 (тоогоор) Зургаан зуун хорин таван мянган (үсгээр) төгрөг |
| Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна |
| Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
| Дэнчинг байршуулах данс | Хүлээн авагч хуулийн этгээд: Сэлэнгэ голын сав газрын захиргаа Дансны дугаар: IBAN 790090 100210113401 Дансны нэр: Ор.Сэлэнгэ гол СГЗ н.с |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны 3-р байр 103 тоот хаягт байрлах Сэлэнгэ голын сав газрын захиргааны байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Сэлэнгэ голын сав газрын захиргааны хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 89112994, 99018621 утсаар авна уу.
Мэдээлэл лавлах албан хаагч: Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн Б.Дашмаа. Утасны дугаар: 7035-2023

