Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2025 оны 02 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд, эрүүл мэндийн байгууллага болон бусад төсвийн байгууллагууд, төрийн өмчит байгууллагуудад 2 өдрийн 3 удаагийн сургалтыг А.Амарын танхимд зохион байгууллаа.
“Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага зохицуулалтын цахим систем”-ийн шилжилтийн программд 2024 оны хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг оруулах, шилжилтийн системийн шинэчлэлтийн талаарх арга зүйн сургалтад 120 байгууллагын 185 нярав, нягтлан бодогчид хамрагдсан.
Тус суурь системд үндэслэн “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага зохицуулалтын цахим систем”-ийн программ хангамжийг ашиглалтад бүрэн нэвтрүүлэх зорилготой бөгөөд ингэснээр хөрөнгийн ашиглалт, хамгаалалт сайжирч, өмчийн харилцааг боловсронгуй болгохоос гадна Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу байгууллагуудын хөрөнгийн болон бусад мэдээлэл ил тод болж, хуулийн хэрэгжилт хангагдах юм.
